lirik lagu чамаас би асууя – camerton
бид анх танилцсан тэр өдөр их салхитай байсан
тэгэхэд утасныхаа дугаарыг надад өгсөн
маргааш нь түүний утас руу нь залгаад
хоёулаа өнөөдөр уулзах уу гэж асуусан
тэгье гэхдээ дараа гэж миний урмыг хугалсан
ахиад хэд хоногийг би хүлээх болсон
найзууддаа харин түүний тухай хэлэхэд
яасан их зантай охин юм бэ гэсэн
харин удалгүй чи над руу яриад
чамтай уулзмаар байна гэж надад хэлсэн
дотроо түүнийг би их гайхаж байсан ч
дуртай нь аргагүй би яваад очсон
намайг очиход чи дур булаам байсан
нүд чинь харин хайрын харцаар дүүрэн байсан
тэр л харцанд чинь би итгээд
өөрөө ч түүнд ховстуулах болсон
чамд би хэлье ×2
харин харц чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
бараг даармаар хүйтэн болчихсон
чамд би хэлье ×2
харин харц чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
бараг даармаар хүйтэн болчихсон
чамайг явсан тэр өдөр их бороотой байсан
чи бороон дундуур ороод замхраад алга болсон
би тэр борооноос чиний явах замыг
үерийн усаар хааж өгөөч гэж би гуйсан
тэр үед чамайг над руу эргээд харах болов уу гэж
би дэндүү дэндүү дэндүү горьдсон
хэрвээ чи над руу эргээд харсан бол би
аль болох өрөвдмөөр царай гаргах байсан
гэхдээ гол учир нь энд байгаа юм биш
юу болоод байгааг нэг л ойлгохгүй байна
ойрын үед чи нэг л ондоо болоод
орон дотроо хүртэл удаан хөрвөөдөг болсон
тэр үед би унтсан юм шиг мөртлөө сэрүүн байдаг байсан
чамайг юу бодож байгаа бол гэж гайхдаг байсан
дуудаж босгоод маргалдмаар байдаг байсан ч
маргааш чамайг өөр болно гэж найдаж байсан
чамаас би асууя
ахиад нэг асууя
намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
надаас уйдаж байгаа юм уу чи
чамаас би асууя
дахиад нэг асууя
намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
өөр хүн бодох болсон юм уу чи
эргээд наашаа хараач
эрхэлж наддаа ирээч
эхнээс нь хоёулаа бүгдийг
шинээр дахиад эхэлье
өнгөрсөн бүхнийг мартаж халуун
янагийн үнсэлтээ наддаа өгөөч
чамаас би асууя
дахиад нэг асууя
намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
надаас уйдаж байгаа юм уу чи
чамаас би асууя
дахиад нэг асууя
намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
өөр хүн бодох болсон юм уу чи
чамаас би асууя
дахиад нэг асууя
намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
өөр хүн бодох болсон юм уу чи
чамаас би асууя
ахиад нэг асууя
надаас уйдаж байгаа юм уу чи
lirik lagu lainnya :
- kumpulan lirik lagu dolapothevibe › lirik lagu ijo – dolapothevibe
- kumpulan lirik lagu angylo › lirik lagu sto fumando il mio tempo – angylo
- kumpulan lirik lagu ends with a bullet › lirik lagu the death of us – ends with a bullet
- kumpulan lirik lagu mansay › lirik lagu чистая правда (honest truth) – mansay
- kumpulan lirik lagu doble j replay › lirik lagu fisión cardiaca – doble j replay
- kumpulan lirik lagu 0800 collective › lirik lagu donde – 0800 (collective)
- kumpulan lirik lagu woodyrose › lirik lagu go up – woodyrose
- kumpulan lirik lagu 125 rue montmartre › lirik lagu hit #2 – 125, rue montmartre
- kumpulan lirik lagu omega › lirik lagu nach einem schweren jahr – omega
- kumpulan lirik lagu raven j › lirik lagu 2am warning – raven j