lirikcinta.com
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu хоёр дахь өглөө – mop-g

Loading...

[бадаг 1]
нэг өглөө би сэрээд хэзээ ч бодоогүй бодолд орсон
тэр үед тэнгэрлүү хараад ороогүй бороонд норсон
зүүд шиг ертөнц хий хоосон, харсан зүгтээ алхана
хаяа очдог газар, хар дарсан үедээ хардаг
гарах гарц нь зөвхөн нүдээ нээхэд гарч ирдэг зүүд шиг
ганцаараа биш юм шиг хойноос тас ширтэх нүд шиг
зурагт жирэлзэж гардаг шиг өнгөрсөн бүхэн
хэсэглэгдэж мартагдаж өнөөдөр л үлдэнэ

сэтгэлээ онгойтол хашгирна, аниргүйн гүн рүү нэвтрэх гэж
өөрийгөө ойлгохоо больж, танихгүй зүйлүүд мэдрэгдэж
харах дүрс эрээлжилэн өөрийн эрхгүй нүдээ аньсан
тас харанхуй тайван байсан, хорвоог би илүү таньсан
хорин дөрвөн цаг болсон ч бодолдоо би хоёр хоносон
чин сэтгэлээсээ хичээж чив чимээгүйг сонсоно
юу ч ярьмааргүй санагдавч бусдыг ярихыг хүлээнэ
учир нь бид чихээрээ амьсгалаж агаар тархийг үлээнэ

модноос навч биш мөнгө унавал хүмүүс гишгэлэх болов уу?
хэвийн байдалд халдаж утгаа алдаж эвдэрсэн бодлууд
хөгөө алдсан хүмүүс дахиад эгшиглэх болов уу?
шүүмжлээд нэмэргүй хэнд ч хэрэггүй эмтэрсэн бодлууд

[дахилт]
нэг өдөр хаяа 2 өглөөг угтана
тайвширлыг хайж байхад хүмүүс өөдөөс зугтана
өнгө үгүй болж бүх зүйл сааралтаж харагдна
тэр үед тамхины утаа л чамайг аргадна

амьдрал нэг өдрийг ч удаашруулна, нэг жилийг ч хурдлуулна
хоёр сар дурлуулна, хоёр жил уурлуулна
нэмээд хасаад хариуйг олоход юуг дурсах вэ?
энэ бүх тоо нийлээд хэд болоход чи дуусах вэ?

[бадаг 2]
хоёр дахь өглөө хажууд байхгүй бүсгүй намайг сэрээв
асуув, энчээ (энд чи) яах гэж ирээв, надаас юуг эрээв?
намайг хүлээлгэж уддаггүй, нүүрээ нээх буддаггүй охин сайн уу?
надруу сайн хардаа, би өнөөдөр хамгийн зүгээр байна уу?
байна уу? байна уу? таньж байна уу?
үнэндээ би өөрийгөө, танихгүй байна өөрөө ч
сайн уу? сайн уу? чи сайн уу?
ямар нэг зүйл хэлээч, гэхдээ өнгөрсөнг бүү сөхөөч
яагаад зогсоно вэ? биднийг зааглах алс холоос дөхөөч
эсвэл тархинаас минь гарч, алга болоод өгөөч
түүний тухай бодлыг базсан ч буцаагаад дэлгэнэ
дэлхий удаанаар эргэнэ, зүрхээ унтраагаад хэвтнэ

цагаа дэмий үрээгүй түүнд
(цаг хугацаа) хэнийг ч хүлээхгүй гүйнэ
(чи бол миний) сэрэхийг хүсээгүй зүүд
одоо ч хадгалагдна , хэний ч хүрээгүй гүнд

[дахилт]
нэг өдөр хаяа 2 өглөөг угтана
тайвширлыг хайж байхад хүмүүс өөдөөс зугтана
өнгө үгүй болж бүх зүйл сааралтаж харагдна
тэр үед тамхины утаа л чамайг аргадна

амьдрал нэг өдрийг ч удаашруулна, нэг жилийг ч хурдлуулна
хоёр сар дурлуулна, хоёр жил уурлуулна
нэмээд хасаад хариуйг олоход юуг дурсах вэ?
энэ бүх тоо нийлээд хэд болоход чи дуусах вэ?

lirik lagu lainnya :

YANG LAGI NGE-TRENDS...

Loading...