
үгүйлэх сэтгэл - camerton lyrics
нисч буй шувуудын далавчин доор
өр нимгэн гунигаа тайлмаар байх юм
нэгэн зуур өвсний шүүдэр уумаар байх юм
нисч буй шувуудын далавчин доор
өр нимгэн гунигаа тайлмаар байх юм
нэгэн зуур өвсний шүүдэр уумаар байх юм
цээлхэн дууны минь аялгуун зэрэглээ
цээжний минь алсруу холдон одлоо
цэнхэртэн бүдгэрэх чиний царайг
цэцэг гундах цагаар зүүдэллээ
дэлбээ задрах үүрийн шөнөөр
дэрэн дээр чинь чамайг би орхилоо
дэндүү дассан сэтгэл зүрхээ
дэнлүү унтрах цагаар зүүдэллээ
нисч буй шувуудын далавчин доор
өр нимгэн гунигаа тайлмаар байх юм
нэгэн зуур өвсний шүүдэр уумаар байх юм
нисч буй шувуудын далавчин доор
өр нимгэн гунигаа тайлмаар байх юм
нэгэн зуур өвсний шүүдэр уумаар байх юм
уяхан дууны минь эгшигийн цуваа
уужим тал руу хийсэн одлоо
холдон ойртох чиний царайг
хорвоо нойрсох цагаар зүүдэллээ
одод унтах үүрийн шөнөөр
орон дээр чинь чамайг би орхилоо
хайрлаж дассан сэтгэл зүрхээ
хаяад явахад хэцүү байлаа
нисч буй шувуудын далавчин доор
өр нимгэн гунигаа тайлмаар байх юм
нэгэн зуур өвсний шүүдэр уумаар байх юм
нисч буй шувуудын далавчин доор
өр нимгэн гунигаа тайлмаар байх юм
нэгэн зуур өвсний шүүдэр уумаар байх юм
өвсний шүүдэр уумаар байх юм
нисч буй шувуудын далавчин доор
өр нимгэн гунигаа тайлмаар байх юм
нэгэн зуур өвсний шүүдэр уумаар байх юм
Random Song Lyrics :
- mapamundi - yorka lyrics
- come il mare - alice lyrics
- opération cdl - captaine roshi lyrics
- aqualung - kirk windstein lyrics
- pense à moi (bonus track edition 4) - la fouine lyrics
- la madrugada - ezra furman lyrics
- rainy days - s0ra lyrics
- off* - dababy lyrics
- night arises - dogmatic absolution lyrics
- not the one - ohdzmd lyrics