
on jav - gantulga lyrics
намрын өнгийг уусгах сэтгэлийн бороонд
найз минь дурсамжийг минь сануулан ирээч
эргэлдэн шуурах салхинд орь залуу насаа хийсгэж
олон аавын хөвгүүд мөр зэрэгцсэн он жавууд
эх орон минь амгалан байг, эр цэргүүд алхаад марш
эх орныхоо төлөө, бүсгүй минь чиний төлөө
халуун амь зүрхэндээ чин зорилгоо хадгалж
аюул бүхнийг сөрсөөр нар мандах зүг алхана
аз жаргалтай амьдрал минь маргаашийг угтана
урсгал ус шиг амьдрал өнгөрөвч
учрах тавилантай он жав анд минь
тэртээх он жилүүдийн итгэлээ тээсээр
тэврэе анд чамайгаа уулзах мөчдөө
эх орон минь амгалан байг, эр цэргүүд алхаад марш
эх орныхоо төлөө, бүсгүй минь чиний төлөө
халуун амь зүрхэндээ чин зорилгоо хадгалж
аюул бүхнийг сөрсөөр нар мандах зүг алхана
аз жаргалтай амьдрал минь маргаашийг угтана
ахын захиасыг өвөртөлж алхах дуу минь
ар араасаа цуврах цуваа эр зоригийг дагуулна
үе үеийн баатрууд түүхийн хуудас дэрвүүлж
энэ бүхэн тангараг өргөсөн он жав бидний дурсамж
эх орон минь амгалан байг, эр цэргүүд алхаад марш
эх орныхоо төлөө, бүсгүй минь чиний төлөө
халуун амь зүрхэндээ чин зорилгоо хадгалж
аюул бүхнийг сөрсөөр нар мандах зүг алхана
аз жаргалтай амьдрал минь маргаашийг угтана
Random Song Lyrics :
- backr00ms - playboi carti lyrics
- annoying (rip sk) - jayslastday lyrics
- since i'm alone - the lettermen lyrics
- 시간을 되돌려 (i want to turn back time) - jae kyung (재경) lyrics
- shook ones - mickey woods jr. lyrics
- prada me - walker extreme lyrics
- no way - kurt sutil lyrics
- vrte se - enzo lyrics
- that frank - 1992 leicester cast of merrily we roll along lyrics
- friends - hxrrxrbxy lyrics