
замд гаръя (unplugged) - haranga lyrics
чөтгөр шүглэсэн түүнийгээ март
нулимсаа арчаад над руу нэг хар
чин үнэнийг хэлье
тэр чамд хайргүй ээ
чимээ чагнаж хүлээх хэрэггүй ээ
наашаа суугаад үүнийг тогтоо
найраг дуундаа өөрийгөө согтоо
амьдралыг чи чанга атгаваас
аяндаа чамд сөгдөх болноо
замд гаръя
чихээ дараад хэрэггүй анд минь
чимээ шуугиант ертөнц шүү дээ
гуниж гутраад яах вэ найзаа
гутрах завгүй орчлон юм аа
наашаа суугаад үүнийг тогтоо
найраг дуундаа өөрийгөө согтоо
амьдралыг чи чанга атгаваас
аяндаа чамд сөгдөх болноо
замд гаръя
маргааш өдрийг гэрэлтэйд бод
мөнгөгүй байлаа ч өнгөтэй алхал
гадны сайхныг мөрөөдөж бүү хүс
гуйгаад мөргөсөн ч чинийх болохгүй ээ
наашаа суугаад үүнийг тогтоо
найраг дуундаа өөрийгөө согтоо
амьдралыг чи чанга атгаваас
аяндаа чамд сөгдөх болноо
замд гаръя
Random Song Lyrics :
- non cambio mai (unrealeased) - gallagher lyrics
- bi-polar love - sadboy loko lyrics
- coração de pedra - junior maurício lyrics
- el mejor de la clase - ruso madrigal wrm lyrics
- arriba - sech lyrics
- flex - kev tha goat lyrics
- bad bitch anthem - young m.a lyrics
- hot16 - wojciech cebula lyrics
- red rover - tk milly lyrics
- pree - chronic law lyrics