
business swing (full version) - mrs. x lyrics
цаг агаар дулаахан тэнгэрийн хаяа улаахан
хааяа нэг үзэгдэж харагдах нь миний зүрхийг яг уяраах нь
бүр орой сэрүүн хүлээж байж ядна
бага багаар халуу шатах нар удаахан жаргах нь
уулын цаагуур орох цагт од харвах нь
яагаав дээ зуны орой нээх гоё байдаг даа
яагаад ч юм тэсэхгүй гэгэлзээд гэрээс гардаг даа
үүнийг чинь л би яриад байна
юу сайхан билээ дур сайхан билээ
дураараа дургиж таарсан дугуй хажууд
хаа ч явсан байгаа байдал цаанаа нэг л гажууд
ядаргаатай бүхнийг чөтгөр ав
чөтгөр ав гэж дээ яг одоо сайхан байна
сэтгэл ханамж энэ миний мэдрэх хөгжмийн тааламж
ядаргаатай бүхнийг чөтгөр ав
чөтгөр ав гэж дээ яг одоо сайхан байна
сэтгэл ханамж
я льюблю фантастик армантик
миний өөрийн хэлэх хэдэн тактыг
ер нь хараад байхад хүмүүс дэндүү бүдүүлэг
авиралах дүр зураг яг л нөгөө хөдөөлөг
за ёстой бүү мэд энэ сэдвийн талаар дахин шаая би үгэндээ
одоо харин зурагт асаая оройн мэдээ
сонорыг минь мялаах билэггүй муу мэдээ
тэгэхээр намайг баясгах нь миний цахим хуудас
маргааш өдрийн цаг агаарыг харъя хур тунадас
эсвэл би ганцаараа энэ бүхнийг анзаараад
өөрийгөө ядраагаад сэтгэлээ бутраагаад
ядаргаатай бүхнийг чөтгөр ав
чөтгөр ав гэж дээ яг одоо сайхан байна
сэтгэл ханамж хөгжмийн тааламж
ядаргаатай бүхнийг чөтгөр ав
чөтгөр ав гэж дээ яг одоо сайхан байна
сэтгэл ханамж
ядаргаатай бүхнийг чөтгөр ав
чөтгөр ав гэж дээ яг одоо сайхан байна
миний сэтгэл ханамж
бүх зүйл яг санаснаар хэвийн
байхад даварч өөр зүйл нэхэхгүй
яг одоо чи хүссэнээрээ бай
яг одоо сайхан байна
Random Song Lyrics :
- black hole - spock (rapper) lyrics
- untitled 64: proxeneta pt. 3 - j.s homero lyrics
- be patient - c5 lyrics
- never forget - hezekiah walker lyrics
- dammi un'occasione - alessio lyrics
- kol nidre - deborah conway & willy zygier lyrics
- piosenka numer 01001 - puppycapone lyrics
- and... die (białas diss) - śliwa lyrics
- i want you (lisa schwarts playboy) - nateonrd lyrics
- the taste of gold - the workday release lyrics