
buga uramdah tsagaar - nisvanis lyrics
хундага дарсны ард гуниглан суухдаа
хурмастын зүг харлаа
диваажинг хайлаа, диваажинг хайлаа
таныгаа хайлаа гэвч олсонгүй ээ
амьдрал урт биш, амьдрал мөнх биш
нэг л өдөр явна
уйлах л юм, урсах л нулимс минь
таныгаа дуудлаа гэвч чимээгүйээ
эгэл төрхийг тань үүлэн дээр харлаа
эргэж ирэхийг тань хүлээлээ
хайрыг тань саналаа, сургаалийг тань саналаа
сэтгэлээ барилаа гэвч уйллаа
бороо шивэрсээр улам ширүүснээ
бодол санаа минь уймрана
дуулсан дуугий минь дуулнуу үгүй юу
дурсаж суугаа хүүдээ та хэлээч
буга урамдах цаг боллоо буцаад ирээч ааваа
нарнаас асуулаа …аас асуулаа
үүлнээс асуулаа гэвч хариулсангүй
диваажинг хайлаа, диваажинг хайлаа
таныгаа хайлаа гэвч олсонгүй ээ
гэвч олсонгүйээ, олсонгүйээ, … олсонгүй ээ
жилийн дараа оддын дунд уулзая ааваа…
Random Song Lyrics :
- zabójcza dyscyplina - t.w.r. lyrics
- solo - hkfiftyone lyrics
- one night - itsunknownmf lyrics
- clique - mugiwara clique lyrics
- brothers and sisters - embrace (uk) lyrics
- die another day (brother brown's bond-age club) - madonna lyrics
- the world will deem us dangerous (early version) - her space holiday lyrics
- ben je down? - famke louise lyrics
- solution - misconduct lyrics
- телепорт(teleport) - vaeldie lyrics