
монголоо санасан сэтгэл - я. гэрэлчулуун lyrics
мөнхийн ариун усыг олох гэж
ижийгээ орхиод гарсан ч биш дээ
мөрөөдлийхөө үзүүрээс атгах гэж
хүний нутагт зүтгэж л явна даа би
хоёр зуун насыг наслах гэж
хүний нутгийг зорьсон ч биш дээ
хоёрын хоёр нарыг үзэх биш
хүний нутагт юугаа ч хийнэ дээ би
салхи нь хүртэл үнсээд л угтах
сайхан монголдоо очьё доо байз
сэтгэл ээ чилээж хүүгээ хүлээсэн
сэмэрсэн ижий дээ түргэн очьё доо
хөрст дэлхий өөртөө
нар зөв даялхын аяс тул
хол ойрын ялгал гэж
байгаа ч уу үгүй ч үү
харин…
хоолойд торсон нулимс
зүрх чийглэхийн цагт
хүний газараас нутагаа
санана гэдэг юутай уйтай
дэлхийн дайтад байгаа
миний монголчуудаа
дэлгэр монгол чинь
та нарыгаа санаж байна шүү дээ
цэнгэл жаргалын амтанд умбаад би
нутаг аа ямар мартсан ч биш дээ
цэцэг нь хүртэл өндийж хүлээсэн
цээжний нутаг аа зүүдэлж л явна даа би
ээжээсээ хүү нь ахиад мэндлэх гэж
энэ л хорвоод залбирсан ч биш дээ
ааваасаа илүү ачлал олох гэж
алаг хорвоог туучсан ч биш дээ би
салхи нь хүртэл үнсээд л угтах
сайхан монгол доо очьё доо байз
сэтгэл ээ чилээж хүүгээ хүлээсэн
сэмэрсэн ижий дээ түргэн очьё доо
салхи нь хүртэл үнсээд л угтах
сайхан монгол доо очьё доо байз
сэтгэл ээ чилээж хүүгээ хүлээсэн
сэмэрсэн ижий дээ түргэн очьё доо
сайхан монгол оо санаад ирлээ дээ
Random Song Lyrics :
- catraca - banda uó lyrics
- the man - gmpresents lyrics
- talk to me - jesse aka meeks lyrics
- revolution - elias sahlin lyrics
- bara du - scotts lyrics
- sayeh - moein lyrics
- por bule - la excepción lyrics
- i want out - live at loud park festival 2011 - unisonic lyrics
- breaking away - atta otigba lyrics
- se keinuttaa meitä ajassa - sa-ra lyrics