
monad - the lemons (mongolia) lyrics
сэтгэл санаа минь сансраас
тэмтрэхгүйгээр хүртэл
сэрүүнээрээ зүүдлээд
өөрөөсөө гарч явлаа
тэндээс нэг нь сэм дуудаад
тэр зүг рүү нь хөтлөгдөөд
зүй тогтлыг сарниулаад
үүл манантай хөвлөө
жингүй хөнгөн хүн дүрс минь
дэлхийгээс намайг чөлөөлж
нэг туйлаас нөгөө рүү
гэрлийн үзүүр гүйцлээ
тэр тэнгэрийн заагаас би
гоо мэдрэхүйн анирыг тэмтэрлээ
тоос манангын цаанаас би
орь ганцаар гүн санаад илчиллээ
гэрэл сүүдэр минь арилаад
өртөхгүйгээр өнгөрөөд
хөмсгөн дээрээ гүйгээд
бүх зүйл шингэн урслаа
цонхон дээр тусгал амилаад
хар багана уруу хараад
цэв хүйтэн нарыг шатааж
хүүгээсээ би төрлөө
харанхуйг гэрэл цочоож
харах нүдэнд үл тодрон
ханахыг үл мэдэхдээ
судсаар минь зорчлоо
цаг хугацаагүй орон зай
зөв хүслийг уяад
гэмшихүйг мэдэрнэ
зам хязгааргүй огторгуйд
ил юмсын хий хоосныг танилаа
энэ тэнгэрийн заагаас би
гоо мэдрэхүйн анирыг тэмтэрлээ
тоос манангын цаанаас би
орь ганцаар гүн санаад мэлчээлээ
Random Song Lyrics :
- lagoh 2 - vegedream lyrics
- twoja baby - krygier999 lyrics
- show me sumn - da$h lyrics
- brain food - ludic lyrics
- graddinoba revoss - koenji hyakkei lyrics
- nasıl olacak ? - 85astatin lyrics
- love - david gentello lyrics
- keys to the kingdom - sweet taboo lyrics
- иначе быть не может (it can't be otherwise) - kayomahwot lyrics
- al borde de tu locura - juan trece lyrics