
амжиж хөтөлье гараас чинь (amjij hutluy garaas chin) - uka lyrics
[verse 1]
нарнаас нуугдаж сүүдэрт үлдсэн дусал шиг
би гэнэн юм, тэнэгхэн юм
салхинд тэмүүлж хийсэн, хатсан навчис шиг
хэнэггүй байж дээ харамсаад ч яахав вээ
нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоож чадахгүй би
нэгэнт хувирсан сэтгэлийг урвуулж чадахгүй гэх юм
[chorus]
амс хийж хүлээ
араас чинь гүйж байна би
амжиж хөтөлье гараас чинь
аз жаргалын ганц уран зурганд минь
чиний л өнгө дутаж байна
[verse 2]
яруу цаг хугацааг үүрд мөнх зогсоож
янагласан өдрүүддээ би үлдмээр байна
яруу тансаг хэлсэн чиний хайрын үгсийг
яг л салхи шиг үргэлж сонсмоор байна
нэргүй зурвас хямдхан дурлал үлдээлгүйгээр би
нэгэнт чамайг тэвэрсэн чигтээ л хамтдаа нисье
[chorus]
амс хийж хүлээ
араас чинь гүйж байна би
амжиж хөтөлье гараас чинь
аз жаргалын ганц уран зурганд минь
чиний л өнгө дутаж байна
Random Song Lyrics :