lirikcinta.com
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu гараас чинь хөтөлье – camerton

Loading...

шөнөдөө орсон цасан ширхэг
өглөө нарны туяанд гялбаад
яг л өд шиг эмзэгхэн түүнийгээ хэзээ ч би гомдоохгүй ээ

үүрээр орсон манангын шиврээ
өглөө наранд туугдан одохдоо
үүл нь солонгоо орчлонд үлдээх шиг
надад чамайг минь орчлон үлдээсэн

гараас чинь атгаад амьдралыг туулъя
чи бид хоёр хоюулахнаа байна
зүрхэнд эгшиглэх энэ л аялгууг дуулсаар
чи бид хоёр хоюулахнаа энэ ертөнцөд мөнхөрч үлднэ

тэнгэрт түгэх оддоос
үүрийн цолмог үлддэг шиг
үзэсгэлэнт чи минь наддаа үлдсэн
тэгэхдээ бүр мөнхөд үлдсэн

гараас чинь атгаад амьдралыг туулъя
чи бид хоёр хоюулахнаа байна
зүрхэнд эгшиглэх энэ л аялгууг дуулсаар
чи бид хоёр хоюул энэ ертөнцөд мөнхөрч үлднэ

үзэсгэлэнт чи минь наддаа үлдсэн
тэгэхдээ бүр мөсөн үлдсэн

гараас чинь атгаад амьдралыг туулъя
чи бид хоёр хоюулахнаа байна
зүрхэнд эгшиглэх энэ л аялгууг дуулсаар
чи бид хоёр хоюулахнаа энэ ертөнцөд мөнхөрч үлднэ

lirik lagu lainnya :

YANG LAGI NGE-TRENDS...

Loading...