lirikcinta.com
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu abort – deadly sin

Loading...

нийтэд таашаагдсан уран бүтээлчид эргэн тойронд
хорт хавдар шиг тэлэн тархан нийгэмд торнино
сэтгэж шалихгүй энгийн үгсээр сэгэлж орхидог
ийм л байх ёстой мэтээр бүгдийг мэхэлж урхидна
хэн ч сонссон үүнийг хэцүү гэж бодохгүй дүгнэн
дотор нь үүнийг хийчих хүсэл торохгүй төрнө
авсаархан тархины багтаамжинд нийцсэн хүртээл
залхуу байдлаар хандсан дэндүү болхи хийцийн бүтээл
тэдний залуу үе нь нэг нэгээрээ ээлжлэн бүрдэхэд
үнэнч сонсогчдод доромжлуулсан юм шиг мэдрэмж төрдөг
тэдэнд шүтэн бишрэгчид бий нэлээдгүй олон
касс нь тоглолтын сургаар хоосорч билетгүй болно
хүн юугаа сонсох нь өөрийнх нь дур гэсэн ч
түүний бурууг залруулж шүүмжлэн зөвлөж хэлсэн төдий
хажууд тэнэгүүд өөрсдийн сонгосон хийгүй шаарыг
агаарын бөмбөлөг хэмээн донгосож сийхгүй ярина
энгийн хайр эротик номнууд дорхноо зарагдсаар
тархийг тэлэх шилдэг бүтээлүүд тоосондоо дарагдсаар
энэ урсгалд яг ийм л оюуны самуурал тохиосон
би тэдэнд үүнийг л хэлж сануулсан зохиолч юм
шүтэн бишрэгчдийн сэтгэхүйд таарсан дуугаа тавина
дундаас нь нэг хэсэг нь тэдний дараагийн буухиаг авна
ганцаараа эсвэл хөөрсөн найзууд хоорондоо нийлж
сонсож үлгэрлэн шүтэх нэгийг дор нь онилж
энийг дуурайх уу? эсвэл тэрийг дуурайх уу?
зөвхөн тэднээр үүнийг төсөөлдөг тэнэг дуракууд
шинэ эхлэлийг илэрхийлсэн анхны дуугаа яаран бичүүлж
найз нөхөд эсвэл амьдрал дуулсан том аавын цээжүүд
машин магтаж чанга дугардаг хөгжмөө дуулж
ард түмнийхээ нэрийг барьж нөгөө л улс төрчөө муулж
хүмүүс өөр зүйлд илүү ихээр дурлаж байгааг ухаарч эхэлнэ
хүүхний бэлхүүс шөнийн амьдрал залуу нас зугаа цэнгэл
сүүлдээ хөнгөн хайрын сэдэв дээр тогтохоор шийднэ
бусдын хүссэн өөрийн танихгүй төрхөө олцгоож эхэлнэ
өрөвдөлтэй сэтгэлийг эрхлүүлж анхаарах талаар
энэ бол нийлүүлэлт нь тасалдахгүй шахааны бараа
голдуу шохоорхолдоо шаналсан өсвөр насныхан дурлана
давтсан зүйлсийг хуулбарласан үхсэн ацных нь урлаг
нөгөө л урьдын адил сэдвээ давтаж үгээ бэлдээд
тэднийг юу ч дуулсан сонсох бас магтах хүрээлэлтэй
охин минь энэ бол дууных нь үгний хураангуй
ийм л байдлаа хэзээ ч шүүмжлэлтэй дүгнэж сураагүй
байнгын зусардсан хоосон магтаалд булагдан дарагдах тоолонд
дугараагүй хүн хүртэл тэднийг муулсан мэт санагдах болно
энэ бол цаашид үүсэх олон хамтлагийн маршрут
үүнийг зогсооно сайн үйлсийн алан хядлагыг ажиллуулж
өнөөгийн ийм хог новшоо цэвэрлэж хаяагүй байхад
цаашдаа ч улам ихсэх болно бидний энэ заяагүй байгальд
тэдний хөврөх цувааг таслан зогсоож эрүүлжүүлнэ
аажмаар дасгаж хатуу жишгийг тогтоож хэрэгжүүлнэ
ургийг хэвлийдээ томроогүй байх явцад нь оношилон
хүнд өвчтэй төрөөд амьдрах найдлагагүй болсныг нь
илрүүлж тусгай аргаар түүнийг хэвлийд нь нойрсуулдаг
гашуун үнэнтэй гэр бүл нь эвлэрэн оршуулдаг
өөрийгөө болон бусдыг зовоохын эсрэг
энэ бол шинжлэх ухааны шалгарсан томоохон дэвшил
яг л үүн шиг буруу чиглэлээ дагасан хүсэл зорилго болгон
дураараа төрж энэ урсгалыг гутааж орилох болно
өөр өөр нэртэй ч тэдний төлөвлөгөө нь ижилхэн
би бүгдийг нь нурааж хүсэл мөрөөдлийг нь гишгэлнэ
энэ бол ирээдүйд тохиох гутамшигт хэргийг илрүүлэхийг дөтлөн
таамаглаж үйлдлээс нь түрүүлж эхлүүлсэн мөрдлөгө
тэдний юу ч хийхгүй байх нь хип хопд хүргэх том хувь нэмэр
гэсэн ч сэлбэх амь тарианууд баяр наадам сонгууль эхэлнэ
чи тэдэн шиг болохыг хүссэн бодлоо шууд цэглэ
эсвэл хүн төрөлхтөн бүгд дүлийрсэн цагт л дуулж эхэл
тэдний эсрэг шударгаар дүгнэх үнэнг өсгөнө
би тэдний карьерийг нь эхлэхээс нь өмнө төгсгөнө
нэгнийгээ дэмжиж тойрох эргэлтийг ширгээнэ
хүч түрэн үерлэх цэнгэг эхлэлийг шингээнэ
сонсогчдоос тэднийг устгах шаардлага өндөртэйг нь олшруулна
ирээдүйд хувьсан өөрчлөгдсөн шинэ үедээ тэд доромжлуулна
тэр үед одоогийн хит дуунууд ихэнхид нь тохирохгүй
бүгд тоож сонсохгүй учраас хэн хэндээ хохиролгүй
надад яг тэдэн шиг болох байсан сонголт минь бүтээгүй
учир дутагдалтай байдалд дасан зохицохыг хүсээгүй
сонсогчиддоо атаархдаг хуурамч нь олширсон энэхүү газраас
намайг сонгон миний дуунуудыг ойлгосон, дэндүү азтай
би бол ноомой сэтгэлзүйн голд тэсэрсэн цочир мэдрэмж
зэвэрсэн төмөр шиг хип хопд шигтгэсэн очир эрдэнэ

lirik lagu lainnya :

YANG LAGI NGE-TRENDS...

Loading...