lirikcinta.com
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu ничарийн үнэр – eadonna

Loading...

[verse 1]
чиний үнэр, бүрэнхий өдрийн нар
чимээгүйхэн, бүх биеийг төөнөнө дулаанаар
алдууран мансуурах, тамхинаас ч хүчтэй
хатуу архи даруулах, талх чи бишдээ
зөгийн бал, зүрхний гал
нимбэг аньс vanilla caramel
би интернэт чи harambe
чамайг шингээсэн цамц ч ямар харам бэ
давхих машин шиг дайран хаашаа чи яарна вэ

үг мэдэхгүй хүнд ном хайран, үнэр мэдэхгүй хүнд харин чи хайран
нүдэнд чинь өртөх гэж мянган хүний дунд үхэн барин би дайрна
хүйтэн гудамж санагдана яг л орон гэр
хүзүүнээс нь эхлээд дуустал сормоор энгэр
өлөн ходоод, хонхолзох гэдэсний өл дарна
үгүйд чинь халуун зунаар ч бойтогтой хөл даарна

болдог бол чамайг богцолж аваад, зугтаж одохыг
боодоллоод чамайг нойроо хулжаан отголж авахыг
бодолдоо зөвхөн өөрийн гэж өмчлөхийг хүснэ
бод гал нэг болж уусан шингэнэ зүүдэндээ чамайг үнсэнэ

үнэрээр чинь хараа орох daredevil
үсэнд чинь хамраа наагаад явбал хэр тээртэй бол
үзэгдэх орчинд чинь миний байгаа нь зүгээр гэвэл
үүлэн чөлөөнд чиний хажууд суухаар зүрхлэх гээл
хавсрага салхинд шивнээч
хацрыг зөөлхөн илбээч
үлээх салхинд шингээж
үнэрээ надруу нисгээч

зөрөөд өнгөрөх тэрхэн зуурт зүрх сэтгэлд гэгээ татсан бүсгүйн үнэр
хүслийн үзүүр сэрлийн хэмжүүр, зүгээр ингээд өнгөрчих гэж үү
өмхий хотын гудмаар өдөр бүр чамайг үнэрээр чинь хайж гүйх үү
байж суухгүй хажууханд тэр бийг мэдэрч дотор давчуухан
хорвоо давчуухан ч чамтай хамт байвал гажуудах юм огт үгүй мэт
огторгуй мэт ойр хавь чинь төөрмөөр уудам, би огт оргүй мэт
одоо л уулзахгүй бол ахиж огтлолцохгүй мэт

зөрөөд өнгөрөх тэрхэн зуурт
зүрх сэтгэл уяраан татсан
зүгээргүй хамрыг минь баясган
зүрхийг минь цээжнээс сугалж хаясан

зөрөг цэцгийн үнэр сэтгэлд асаана түймэр
зүүдэн дундаа ч хамаагүй чамайг дагаад гүймээр
зүлэг ногоо зулгаамаар сэтгэл санаа үймэрч
зүрхээ сугалаад бэлэглэе надад шаардлаггүй гэрч
тэвэрч аваад үнсэвч хэзээ ч ханахгүй мэт
тэнгэр газар доргиож чамайг би хүсэвч
тэнэг хүний дотор юунаас ч илүү уужуу
тэвнэ зүүгээр хаваагүй бүтэн зүрх буцааж өг
чамайг үгүйд хотын гудам хоосорч эзгүйрээд
чандмань эрдэнийн бөгж өгий нүдний цөцгий минь
жаргах тэнгэрийн улаан мэт үнэрийг чинь дууллаа
жаахан чиний хөөрхөн төрх сэтгэлд минь буудаг
сүрчиг чинь юу вэ dior gucci prada
сүүдэрт чинь алхая салхи даган бараадаад
хамар минь зааны хошуу
хажууд чинь алхая болох уу
хамтдаа тэнгэрийн од тоолох уу
дугаарыг чинь хаанаас олох уу
чамайг эрнэ өдөр шөнөгүй, шиншүүчлэн гүйх хөгшин нохой шиг
чиний үнэр сэтгэлд хөнгөн, бүжих аяз зөөх хөгжимт гоо эгшиг
харсан даруй хөдөлгөөнгүй, дороо хөшинө боохой шиг
чамгүй амьдрал гэдэг уургаа хөхөөгүй, хөөрхий бор ишиг

хөөрхий бор ишигт нь чиний үнэр хаврын яргуй шиг билээ
хичнэээн олон жилийг би чамгүйгээр элээж харгуйгаар нисээв

lirik lagu lainnya :

YANG LAGI NGE-TRENDS...

Loading...