lirik lagu хөх монгол (blue mongolia) – алтан ураг (altan urag)
хөх монгол (blue mongolia) lyrics
алсран алсрах түүхийн чанадаас
алдар суу нь дуурсан дуурсаж
арван зүгтээ сүлдээ тахисаар
амгалан энхийг даянаа тогтоож
аргамаг хүлгийн хүчит туурай нь
алтан дэлхийг доргиож явсан
асар тэнгэрийн заяатай төрсөн
агуу удмын нутаг минь э
эх түүхийн алтан хуудсаа
эхэлж бичсэн онгон талаа
ээлжлэн манах зуун зуундаа
эцгийн голомт тасраа нь үгүй
эсгий туургат борхон гэр минь
энгүй талдаа торойж байгаа
эцэг тэнгэрийн заяатай төрсөн
их хаадын нутаг минь ээ
тэртээх түүхийн холын холоос
тэмцэж боссон өвөг дээдэс
тэргэл саран дэгдэн хөөрдөг
тэнгэрийн хаяаг сөхөж үздэг
тэнхээт хүлгийн эрчит туурай нь
тэнхлэгт дэлхийг доргиож явсан
тэнгэр дээд заяатай төрсөн
тэмүүжин чингисийн нутаг минь ээ
тэртээх түүхийн холын холоос
тэмцэж боссон өвөг дээдэс
тэргэл саран дэгдэн хөөрдөг
тэнгэрийн хаяаг сөхөж үздэг
дэлээ хийсгэх хүлгийн зоон дээр
дээлээ хөдөрч өрнийг зорьсон
дэлхийн дайтай сүлдээ өргөсөн
их хаадын нутаг минь ээ
алсран алсрах түүхийн чанадаас
алдар суу нь дуурсан дуурсаж
арван зүгтээ сүлдээ тахисаар
амгалан энхийг даянаа тогтоож
аргамаг хүлгийн хүчит туурай нь
алтан дэлхийг доргиож явсан
асар тэнгэрийн заяатай төрсөн
агуу удмын нутаг минь э
эх түүхийн алтан хуудсаа
эхэлж бичсэн онгон талаа
ээлжлэн манах зуун зуундаа
эцгийн голомт тасраа нь үгүй
эсгий туургат борхон гэр минь
энгүй талдаа торойж байгаа
эцэг тэнгэрийн заяатай төрсөн
тэмүүжин чингисийн нутаг минь ээ
lirik lagu lainnya :
- kumpulan lirik lagu carlisle floyd › lirik lagu hear me, o lord – carlisle floyd
- kumpulan lirik lagu fejd › lirik lagu ulvsgäld – fejd
- kumpulan lirik lagu sir the baptist › lirik lagu bossa nova – sir the baptist
- kumpulan lirik lagu blind faith and envy › lirik lagu something different – blind faith and envy
- kumpulan lirik lagu mulehead › lirik lagu beer garden – mulehead
- kumpulan lirik lagu kim larsen › lirik lagu giv mig en chance – kim larsen
- kumpulan lirik lagu ozma › lirik lagu ups and downs – ozma
- kumpulan lirik lagu skeezy sensei › lirik lagu mon petit monde feat. ndjeezzy – skeezy sensei
- kumpulan lirik lagu ruffiction › lirik lagu schwarzer block – ruffiction
- kumpulan lirik lagu eeleya phoon › lirik lagu your soul – eeleya phoon