lirik lagu bi bol bi – te8se
намайг хөглөнө дуу хөгжим аяз хөг чинь
нар үүл сар уул цас бороо бүр чинь
намайг гэж хайрлах та бүхний харц чинь
надад мэдрэгдэх зовлон жаргал хар дүр чинь
юу ч үгүй бол уйтгартай ганцаар хэт бүгчим
юу ч бодогдохгүй бол зүрхгүй хүйтэнд хөрчихнө
дэлхий бидэнд байхгүй сансар биднийг сорчихно
дээс мэт амьдрал жаргал зовлон үргэлж хосолно
би гэх нэгэн бодь гал харгуйн тоос босгоно
бичиг үсэг дуу хөгжимд үлдэх түүний хүсэл нь
билэг оюундаа сайныг сэтгэж өөртөө тусална
би ч гэхгүй бид гэхийг санаж бусадтай хосолно
таньж мэдэх хүсэлтэй талын нүүдэлчдийн удам угсаа
танхай бүдүүлэг гэгдэх оюут монголын цустай
таавар оньсого шигээ тал бүрд нь бодол нь тусдаа
таван эрдэнэ мал нь тал дүүрэн бэлчих улстай
би бол би намайг надаас өөр хэн ч үл мэднэ
би бол би надаас илүүг хэзээ ч үл сэднэ
би бил би харанхуйн гэрэлд үгсийг мэдэрч бичнэ
би бол би зүрхээ баглаж цоожийг нь далайд шиднэ
би бол би намайг надаас өөр хэн ч үл мэднэ
би бол би надаас илүүг хэзээ ч үл сэднэ
би бил би харанхуйн гэрэлд үгсийг мэдэрч бичнэ
би бол би зүрхээ баглаж цоожийг нь далайд шиднэ
та нартай адил талын наран шиг цагт баригдана
тансаг бүхэнд нүд хууртаж нүд минь харигдана
таашаал авах мэдрэмж нүглийг тарилцана
тааж мэдэхгүй үлгэрийг сэтгэлдээ барилцана
үхлийг мэдэхгүй мөртөө мэдэх мэд чалчина
үсэнд эсвэл газарт уусах аа л мэд тал чинь
үүр амьдрахгүйгээ мэднэ нэгэн цагт угтана
урдаас үхэл ирэхэд хэн ч хаашаа ч үл зугтана
хүсэл мөрөөдлийг дээдэлж үнэлсээр цэг тавина
хүчтэй байж амьдралд өөдрөг явсаар гавина
хүн бүхэнтэй адил энгийн мөртөө агууг тарина
хүүхэд ачаа харж тэдэндээ ирээдүйг нь барина
намайг мэдье гэвэл хэн л чадах билээ
нартад тантай орших нэгэн хүн билээ
нар шиг ассаар сар шиг төгсөх билээ
навч шиг намирч найган унах билээ би
би бол би намайг надаас өөр хэн ч үл мэднэ
би бол би надаас илүүг хэзээ ч үл сэднэ
би бил би харанхуйн гэрэлд үгсийг мэдэрч бичнэ
би бол би зүрхээ баглаж цоожийг нь далайд шиднэ
би бол би намайг надаас өөр хэн ч үл мэднэ
би бол би надаас илүүг хэзээ ч үл сэднэ
би бил би харанхуйн гэрэлд үгсийг мэдэрч бичнэ
би бол би зүрхээ баглаж цоожийг нь далайд шиднэ
lirik lagu lainnya :
- kumpulan lirik lagu lucker › lirik lagu piekny sen! – lucker
- kumpulan lirik lagu el chojin › lirik lagu avanzo – el chojin
- kumpulan lirik lagu huranova › lirik lagu somebody told me – huranova
- kumpulan lirik lagu kid dez › lirik lagu done with you – kid dez
- kumpulan lirik lagu rybar › lirik lagu let’s gossip (by the water cooler) – rybar
- kumpulan lirik lagu izel › lirik lagu ah bu gönül şarkıları – izel
- kumpulan lirik lagu skelett05 › lirik lagu reichtum – skelett05
- kumpulan lirik lagu youngboy never broke again › lirik lagu everything different (v2)* – youngboy never broke again
- kumpulan lirik lagu lil soda boi › lirik lagu anthem – lil soda boi
- kumpulan lirik lagu danny leax rdgo › lirik lagu like i love you – danny leax & rdgo